Монголыг төлөөлөх 5 сурагчийг хайж байна

2021-06-23

“Smile Asia” олон улсын байгууллагын зүгээс Азийн шилдэг сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Asia Student Leadership Conference 2021” чуулга уулзалт ирэх 7-р сарын 17, 18-нд зохион байгуулагдах юм.

Анх 2012 оноос эхэлж Сингапур улсад зохион байгуулагдах болсон энэхүү арга хэмжээ нь Азийн 20 гаруй улсын сурагчдад хэрхэн Дэлхийд өөрийн эерэг нөлөөллийг бий болгох, манлайлал, сайн дурын ажлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, суралцах боломжийг олгодог билээ. Энэ жилийн арга хэмжээ цар тахлын улмаас 100 хувь цахимаар явагдах бөгөөд “Zoom” платформыг ашиглах гэнэ.

Бид TomYo Foundation-ийн хүрээнд Монгол улсыг төлөөлөх 5 шилдэг сурагчийг шалгаруулах юм. Хэрэв та анхан шатны дараах шалгууруудыг хангаж байгаа бол яг одоо өргөдлөө илгээгээрэй.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг байх
  • 18-22 насны байх
  • Голч дүн 90%-с дээш байх

Бүртгүүлэх: https://bit.ly/tomyo_ASLC

Шалгаруулалт 6-р сарын 24-ний 12:00 дуусах тул та яг одоо хүсэлтээ ирүүлээрэй.