Хөтөлбөртөө элсээд сертификатаа аваарай

2021-03-15

TomYo нь өнгөрсөн 1-р сарын сүүлээс эхэлж апп дээрээ хөтөлбөр хэмээх шинэ функцийг хэрэглэгчид дээ танилцуулсан. Энэхүү функцийн гол зорилго нь тодорхой түвшин/чиглэл-ийн мэдлэгийг илүү системтэй, мэргэжлийн багш, сургалтын төвийн зөвлөгөөний дагуу хэрэглэгчдэд өгөх явдал юм.

Одоогийн байдлаар 3-р сарыг Англи хэлний сар хэмээн тодорхойлж холбогдох хөтөлбөрүүдээ зарлаад явж байна. Мөн цаашдаа Хятад, Япон, Солонгос хэлний анхан, дунд, ахисан шатны сургалтуудаа явуулах болно.

Хэрэв та хөтөлбөр дээрх бүх хичээл, тест хобогдох контентийг үзэж дуусгасан бол дараах зааврын дагуу сертификатаа авах боломж нээгдэнэ.

Заавар:

  1. TomYo апп дээр өөрийн үзэж дуусгасан хөтөлбөрийн “Хичээлүүд” хэсэг рүү орно
  2. Хамгийн доор харагдаж буй сертификат хэсэг рүү ороод сертификат дээр тавигдах өөрийн нэр, хүлээж авах имэйл хаягаа бичнэ
  3. “Сертификат авах” товч дээр дараад бүртгүүлсэн имэйлээ шалгах үед таны сертификат PDF файлаар очсон байх болно.

Яг одоогийн байдлаар TomYo апп дээр дараах хөтөлбөрүүдийн элсэлт эхэлсэн явж байна. Та энд дарж бүртгүүлэх боломжтой.